Kоронавируст халдварын 61 тохиолдол шинээр батлагдсан байна

Өнгөрсөн хоногт улсын хэмжээнд коронавируст халдварын 61 тохиолдол шинээр батлагдсан байна. Халдварт өвчний 33 нь Улаанбаатар хотод, 28 нь орон нутагт илэрчээ.

Ингэснээр нийт өвчилсөн иргэдийн тоо 928,249-д хүрлээ.

зураг
 

Нас баралт нэмж бүртгэгдээгүй бөгөөд өнгөрсөн хугацаанд коронавируст халдварын улмаас 2,118 иргэнээ алдсан байна.

Иргэд орон нутаг болон нийслэл хотод олон хүнтэй газраар явахдаа амны хаалтаа зүүж байхыг эрүүл мэндийн байгууллагаас зөвлөлөө.

 

СЭТГЭГДЭЛ БИЧИХ