Ногоон нуурын гудамжны авто замын засвар хийх ажлыг гүйцэтгэж дууслаа

Сүхбаатар дүүргийн Ногоон нуурын гудамжны авто замын засвар, шинэчлэлийн хүрээнд Хангай хотхоны уулзвараас Хүнсний 4-р дэлгүүрийн хойд уулзвар хүртэлх авто замд цемент бетон хучилтын хэв гажилтын заадас засварлах, асфальт бетон хучилт, хэвтээ тэмдэглэл хийх ажлыг гүйцэтгэж дууслаа. Явган хүний зам засах ажил үргэлжилж байна.
Нийслэлийн Замын хөгжлийн газар 2022 оны засвар, арчлалтын ажлын хүрээнд хотын 14 байршилд гол болон туслах замыг засаж, шинэчлэх юм.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ