Л.Оюун-Эрдэнэ:Үндэсний ААН-үүдээ замын ажилд оруулж, намар гэхэд Дарханы замыг ашиглалтад оруулна

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ, ЗТХ-ийн сайд Г.Халтар нар Дархан-Улаанбаатар чиглэлийн автозамын өргөтгөл шинэчлэлийн ажилтай танилцаж байна. Үүссэн асуудлыг газар дээр нь шийдэхээр Засгийн газрын гишүүдийн хамт ажиллаж байна.
Энэ үеэр тэрбээр "Санхүүжилтээ авсан хэрнээ ажлаа хийхгүй байгаа компаниудыг Хятадын Төв Засгийн газарт нь мэдэгдэнэ.
-Ийм гүйцэтгэгч шалгаруулсан албан тушаалтнуудыг АТГ-д өгч шалгуулна.
-Ажлын гүйцэтгэлд АУДИТ оруулах саналыг Азийн хөгжлийн банкинд тавина.
-Үндэсний ААН-үүдээ замын ажилд оруулж, намар гэхэд Дарханы замыг ашиглалтад оруулна" гэдгийг хатуу санууллаа.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ