ЕБС-д ажиллах сэтгэл зүйчдийн сонгон шалгаруулалт эхэллээ

Боловсрол, шинжлэх ухааны сайдын 2021 оны 7 дугаар сарын 22-ны өдрийн “Сэтгэл зүйч ажиллуулах бэлтгэл ажлыг хангах тухай” А/266 дугаар тушаалаар ерөнхий боловсролын сургуульд сэтгэл зүйч ажиллуулах, сэтгэл зүйчийг мэргэшүүлэх сургалтад хамруулахаар шийдвэрлэсэн.
Иймд дараах аймаг, дүүргийн ерөнхий боловсролын сургуулиудад “Боловсролын сэтгэл зүйч”-ээр мэргэшиж, тогтвортой ажиллах хүсэлтэй, сэтгэл судлалын үндсэн мэргэжилтэй сэтгэл зүйчдийг 2022 оны 7 дугаар сарын 06-ны өдрөөс 7 дугаар сарын 18-ны өдрүүдэд бүртгүүлэхийг урьж байна.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ