Ж.Байден БНХАУ-ын эсрэг авсан хоригоо нэг жилээр сунгав

       АНУ-ын ерөнхийлөгч Жо Байден Хонконгийн нөхцөл байдалтай холбогдуулан АНУ-ын БНХАУ-д тавьсан хоригийг дахин нэг жилээр сунгалаа. "Хонконгийн нөхцөл байдал, тэр дундаа Хятадын бие даасан байдлыг алдагдуулах сүүлийн үеийн үйл ажиллагаа нь АНУ-ын үндэсний аюулгүй байдал, гадаад бодлого, эдийн засагт асар их аюул заналхийлсээр байна. Иймээс 2020 оны долдугаар сарын 14-нд зарласан үндэсний онц дэглэмийг 2022 оны долдугаар сарын 14-ний өдрөөс хойш үргэлжлүүлэх ёстой. Хонконгод үүссэн нөхцөл байдалтай холбогдуулан улсын хэмжээнд тогтоосон онц дэглэмийг нэг жилээр сунгаж байна" гэж тэрбээр Цагаан ордноос гаргасан мэдэгдэлдээ дурджээ.
 2020 оны зун БНХАУ-ын парламент Хонконгийн үндэсний аюулгүй байдлыг хангах тухай хууль баталж, Бээжинд тэмдэглэснээр терроризм, салан тусгаарлах, төрийн эрх мэдэл алдагдуулах, гадаадын хүчинтэй тохиролцох зэрэг заналхийлэлтэй тэмцэх зорилготой бөгөөд бүх насаар нь хорих ялыг дээд зэргийн шийтгэл гэж үздэг. Цагаан ордон хууль тогтоох энэхүү санаачлагыг "Хонконгийн автономит эрхийг зөрчсөн" гэж үзсэн байна. 
2020 оны долдугаар сарын 14-нд тухайн үеийн АНУ-ын ерөнхийлөгч Доналд Трамп Хонконгийн нөхцөл байдалтай холбогдуулан БНХАУ-ын эсрэг хориг арга хэмжээ авах тухай  зарлигт гарын үсэг зурж, мөн тус орны засаг захиргааны энэ онцгой бүс нутагт АНУ-аас тогтоосон худалдаа, эдийн засгийн давуу эрхээ цуцалжээ. Харин Бээжин, Вашингтоны үйлдлийг буруушааж, дотоод хэрэгт нь хөндлөнгөөс оролцож байна хэмээн үзлээ.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ