Ганц мод боомтод халдвар гарсан тул Монголоос нүүрс авахгүй

Монголтой хил залгаа Ганц Мод боомтод COVID-19 халдварын хоёр тохиолдол илэрсэн тул Хятадын тал Монголоос нүүрс авах гаалийн бүртгэлээ зогсоожээ.
Хятадын Засгийн газар Гашуун Сухайт – Ганц мод боомтын чиглэлээр машинаар нүүрс импортлохоо бүр мөсөн зогсоох талаар хэлэлцэж эхэлжээ. Ингэснээр чанартай коксжсон нүүрсний дотоод өндөр үнийг хадгалан үлдэх боломжтой гэнэ. Одоо коксжсон нүүрс тонн нь 400-470 ам.доллар байна.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ