Өнгөрсөн шөнө АИ-95 бензин 4210 төгрөг болж, харин дизель түлш 3730 төг байсан бол 4030 төгрөг болж нэмэгдлээ

Өнгөрсөн сард буюу 06 дугаар сарын 11- ний өдөр АИ-95, AИ-98, Дизель түлшний үнэ огцом нэмэгдсэн. Өөрөөр хэлбэл АИ-95, AИ-98 болон Дизель түлшний үнэ 3910 төгрөг, 3730-3890 төгрөг болсон.

Улаанбаатар хотод АИ-95 бензины үнэ 250 төгрөгөөр нэмэгдэж 3910 төгрөгийн үнэтэй болж байсан бол дизель түлшний үнэ 3730-3890 төгрөг болж нэмэгдэж байжээ. Гэтэл өчигдөр шөнө дахин шатахууны үнэ нэмэгдэж наадамлаж яваа түмэн олондоо бэлэг барив.

АИ-95 3910 төгрөг байсан бол 4210 төгрөг болсон байна. Харин дизель түлш 3730 төгрөг байсан бол 300 төгрөгөөр нэмэгдэж 4030 төгрөг боллоо.

Мэдээж шатахууны үнийн өсөлт иргэд болон худалдаа эрхлэгчдэд хамгийн хүнд цохилт болох төдийгүй өргөн хэрэглээний үнэ өсөхөд ч нөлөөлнө.


СЭТГЭГДЭЛ БИЧИХ