Хэт халуунаас болж, хэдэн зуун хүн нас бараад байна

"Испанид хэт халснаас болоод зургаа хоногт 360 хүн амиа алджээ" гэж Европа Пресс агентлаг мэдээллээ. Тус улсын ЭМЯ-ны харьяа гуравдугаар Карлосын эрүүл мэндийн хүрээлэнгийн мэдээлснээр, долдугаар сарын 15-нд гэхэд л 123 хүн хэт халуунаас болж, хорвоог орхижээ. Дашрамд дурдахад энэ сарын 10-нд урьд өмнө тохиолдоогүй агаарын температур 45 хэм хүртэл халсан аж. Испанийн Цаг уур орчны шинжилгээний газраас ихэнх нутгаар цаг агаарын аюулын түвшинг шар (аюул) болон улбар шар (их аюултай) болгон нэмэгдүүлэхээр шийдвэрлэсэн байна. Зарим бүс нутагт энэ үзүүлэлтийг хамгийн өндөр түвшин болох улаан (онц аюултай)-д тооцдог юм.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ