Үндэсний шигшээ багийн тамирчин, дасгалжуулагч нар маргааш тангараг өргөнө

“Парис-2024” зуны олимп, паралимп болон “Милан-2026” өвлийн олимп, паралимпын наадмын мөчлөгт бэлтгэгдэх үндэсний шигшээ багийг 2022 оны нэгдүгээр сарын 17-ны Ерөнхий сайдын дөрөвдүгээр журмын дагуу сонгон шалгаруулж байгуулсан. Үндэсний шигшээ багийн дасгалжуулагч, тамирчдын сонгон шалгаруулалтыг үе шаттайгаар зохион байгуулж, спортын 24 төрлөөр 48 дасгалжуулагч, залуучуудын 15, насанд хүрэгчдийн ангилалд 167 тамирчин нийт 234 хүний бүрэлдэхүүнтэйгээр бүрдүүлээд байна.
Үндэсний шигшээ багийн дасгалжуулагч, тамирчны тангараг өргөх ёслол хүндэтгэлийн үйл ажиллагааг маргааш 11:00 цагт Спортын төв ордны “А” зааланд зохион байгуулахаар болжээ. Энэхүү арга хэмжээнд Үндэсний шигшээ баг бүрэн бүрэлдэхүүнээр оролцох юм байна. Харин дараах тамирчид Үндэсний шигшээ багийн тамирчдыг төлөөлж тангараг өргөн ажээ.
- Жүдо бөхийн тамирчин, ОУХМ Батхуягын Гончигсүрэн,
- Боксын тамирчин, ОУХМ М.Намуун,
- Пара пауэрлифтингийн тамирчин, Хөдөлмөрийн баатар, МУГТ Э.Содномпилжээ,
- Пара байт харвааны тамирчин, спортын мастер Д.Сэлэнгээ нар тангараг өргөх юм байна.
Үндэснийшигшээ багийн дасгалжуулагчдыг төлөөлж дараах дасгалжуулагч нар тангараг өргөн.
- Боксын дасгалжуулагч О.Батхүү
- Байт харвааны дасгалжуулагч Ч.Мөнхцэцэг
- Таеквондогийн дасгалжуулагч Т.Лхагвадорж
- Пара жүдо бөхийн дасгалжуулагч Б.Нарантуяа нар төлөөлөн тангараг өргөнө.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ