"COVID-19-өөр дахин халдварлах хоорондын хугацаа 190 хоног байна"

COVID-19-өөр давтан халдварлаж байгаа тохиолдлуудыг судалж байгаа талаар ХӨСҮТ-ийн Эрт сэрэмжлүүлэг, хариу арга хэмжээний нэгжийн дарга О.Сувдмаа мэдээлэв.
Тэрбээр "Нийт илэрч байгаа тохиолдлын 25 орчим хувийг давтан халдвар авсан хүмүүс эзэлж байна. Давтан халдвар халдвар авч буй тохиолдлын хоорондын хугацаа 190 хоног буюу зургаан сар гаруй хугацаатай байгаа юм.
Тиймээс иргэд дархлаажуулалтын нэмэлт тундаа хамрагдах шаардлагатай. Энэ нь олон улсад болон манай улсын судалгаагаа ч харуулж байгаа” гэв.
"Цаашид 3-4 долоо хоногийн турш шинээр илрэх тохиолдлын тоо өндөр байна"
Мөн тэрбээр “Цаашид 3-4 долоо хоног шинээр илрэх халдварын тохиолдол тогтмол өндөр байх хандлагатай байна. Үүнийг бууруулахын тулд салбар хоорондын уялдаа холбооноос гадна мэргэжлийн төв байгууллагаас өгч байгаа зөвлөмж сэрэмжлүүлгийг иргэд мөрдөж, амны хаалтаа зүүх, гараа угаах хэрэгтэй.
Энгийн мэт боловч тэдгээр зөвлөмжүүд халдварыг бууруулах нөхцөл бүрдүүлж байгаа нь батлагдсаар байгаа тул зөвлөмжөө дагавал халдвар эргээд буурах боломжтой гэж үзэж байгаа” гэдгийг нэмж хэллээ.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ