Халиар түүхээр яваад сураггүй алга болсон ахмадыг эрэн хайж байна

Төв аймгийн Баянчандмань сумын II багийн нутгаас энэ оны зургадугаар сарын 9-ний өдөр гараад сураггүй алга болсон ахмад настныг цагдаагийн байгууллагаас эрэн хайж байна. Тэрбээр "Сүүж уул" гэх газраас халиар түүнэ гэж гараад алга болжээ.

Содон шинж тэмдэг:

  • Ягаан өнгийн куртик, шаргал өнгийн өмдтэй
  • Биеийн өндөр 150 см
  • Туранхай, буурал үстэй

Тухайн иргэнийг харсан, үзсэн хүн байвал цагдаагийн байгууллагын 89105454, 7027102 дугаарын утсанд мэдээлэл ирүүлнэ үү.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ