УИХ-ын гишүүн С.Бямбацогт улсын аварга О.Хангайд 500 хонь бэлэглэжээ

"Монгол улсын аварга" О.Хангай, Улсын заан Б.Бат-Өлзий, улсын начин Б.Сосорбарам нарт зориулсан Ховдын хүчтэнүүд" шоу цэнгүүн өчигдөр орой Ховд аймгийн “Ард Аюуш”-ийн талбайд боллоо.

Тоглолтонд Өмнөд америкийн Эквадор улсын “Qirwa Anka” хамтлаг болон Ховд аймгийн Хөгжимт драмын театрын уран бүтээлчид оролцжээ. Түүнчлэн Ховдчууд энэ жил аварга, заан, начин төрүүлж тэгш сайхан наадлаа хэмээн бэлэгшээж байна. 

Энэ үеэр УИХ-ын гишүүн С.Бямбацогт улсын аварга О.Хангайд 500 хонь, улсын заан Б.Бат-Өлзийд 21 адуу, улсын начин Б.Сосорбарамд 10 сая төгрөг бэлэглэж буйгаа дуулгажээ.


СЭТГЭГДЭЛ БИЧИХ