Угаартаж, ухаан алдсан үед нь яаралтай тусламж үзүүлсэн аврагчдад талархал илэрхийлжээ

Баяр, амралтын өдөр буюу энэ сарын 09-ний өдөр орон сууцанд гал гарч байна гэсэн дуудлагаар Өмнөговь аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 21 дүгээр ангийн ахмад Д.Одхүү захирагчтай гуравдугаар салаа үүрэг гүйцэтгэсэн.

Энэ үеэр гал түймрийн улмаас угаартаж, ухаан алдсан иргэнд яаралтай тусламж үзүүлэн амь насыг нь аварсан юм.

Тэгвэл тус гал түймрийн аюулаас эсэн мэнд гарсан иргэн Б.Энхбайгаль, ахмад Д.Одхүү захирагчтай гуравдугаар салааны хамт олонд Талархал илэрхийллээ.

Эх сурвалж: Өмнөговь аймгийн Онцгой байдлын газар

СЭТГЭГДЭЛ БИЧИХ