"Драгон худалдааны төвийн өмнө явган хүний зам дээр ямар ч аюулгүйн бүс, хамгаалалтгүйгээр барилгын өргөтгөл хийж байна"

Сонгинохайрхан дүүргийн нутаг дэвсгэр "Драгон" худалдааны төвийн өмнөх явган хүний зам дээр барилгын ажил явагдаж байгаа талаар тус дүүргийн оршин суугчид мэдээллээ. 

Энэ талаар тус дүүргийн оршин суугч Н.Х "Драгон худалдааны төв орчмын замд зөвшөөрөлтэй эсэх нь мэдэгдэхгүй барилгын ажил хийж байна. Тухайн барилгын гадна ямар ч хамгаалалтгүй, аюулгүйн бүс ч таталгүй хоёр давхрын өргөтгөлийг хийсээр байгаа. Дээд давхартаа байршуулж буй цементэн блок нь сул байгаа учраас хүн дээр унах эрсдэлтэй. Оршин суугчдын зүгээс мэргэжлийн байгууллагад гомдол гаргадаг ч тодорхой шийдэлд хүрч чадахгүй байна. 

Тухайн барилгын тал хэсэг нь АТҮТ-ийн автобусны зогсоол руу орсон. Үүнтэй холбоотойгоор олон хүндрэлтэй асуудал тулгарч байна. Хот хооронд зорчдог автобус энэ цэгээс явдаг. Иргэд явган хүний замаар зорчих боломжгүй учраас машин зам эсхүл зорчигч тээврийн автобусны замаар явж байна. 

Оршин суугчдын зүгээс харьяа дүүргийн газрын алба, нийслэлийн ЗДТГ болон бусад холбогдох байгууллагад ханддаг. Гэвч ямар ч арга хэмжээ авдаггүй. Энэ барилгыг хэн эзэмшдэг гэдгийг бид мэдэх боломжгүй шүү дээ. Хамгийн гол нь нийтийн эзэмшлийн зам талбайд байшин барих нь хуулиар хориотой болов уу" хэмээн хэлэв. 

 
 

СЭТГЭГДЭЛ БИЧИХ