"Чингис хаан" ОУНБ-аас зорчигчдодоо зориулан ЗӨВЛӨМЖ ГАРГАЖЭЭ

Яармагийн автозамын засварын ажилтай холбоотойгоор наймдугаар сарын 1-ний өдрөөс 22-ны өдрийг хүртэл тус замын хөдөлгөөнийг хэсэгчлэн хааж байгаатай холбогдуулан “Чингис хаан” Олон улсын нисэх буудлын захиргаанаас зорчигч нартаа зөвлөмж хүргүүлжээ.
ҮҮНД:
- Замын түгжрэлийг тооцоолон эрт гарч, цагаа зохицуулах
- Улаанбаатар – Налайх – Төв аймаг – ЧХОУНБ чиглэлийн замаар зорчих (Замын нийт урт – ойролцоогоор 80км)
Та бүхэн аюулгүй, болгоомжтой зорчин ирж нислэгээсээ хоцрохгүй байхыг хүсье.
“ЧИНГИС ХААН” ОЛОН УЛСЫН НИСЭХ БУУДАЛ
СЭТГЭГДЭЛ БИЧИХ