ТЕГ-аас “Тусгаар тогтнол” хөдөлгөөнийнхөн болон судлаач Д.Банзрагчийг саатуулжээ

ТЕГ-ынхан өчигдөр /2022.08.02/ хэд хэдэн баривчилгаа хийсэн байна.  Тодруулбал, Сүхбаатарын талбайд өнгөрсөн зургаадугаар сараас эхлэн суулт хийсэн “Тусгаар тогтнол хөдөлгөөн”-ийнхнийг саатуулжээ. Мөн тэдэнтэй цуг хамтарч ажилласан Үндэсний аюулгүй байдлын сан ТББ-ын тэргүүн, систем судлаач Д.Банзрагчийг саатуулсан гэх мэдээлэл гараад байна.  Тэд Үндсэн хууль зөрчсөн хэмээх 4 үндэслэл дэвшүүлж Л.Оюун-Эрдэнийн Засгийн газрыг огцруулах шаардлага тавьж байсан. Мөн 5-11 насны хүүхдэд цар тахлын эсрэг вакцин хийхийг эсэргүүцэж хэвлэлийн бага хурал хийж байв.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ