АНУ-ын элчин сайдыг БНХАУ-ын ГХЯ эсэргүүцлээ

АНУ-ын Конгрессын төлөөлөгчдийн танхимын дарга Нэнси Пелоси Тайваньд айлчилсны дараа АНУ-ын элчин сайд Николас Бернсийг БНХАУ-ын ГХЯ эсэргүүцэв. Уг айлчлалтай холбогдуулан БНХАУ-ын засгийн газрын нэрийн өмнөөс АНУ-д хүчтэй төлөөлөл гаргаж, эсэргүүцлээ илэрхийлэхийн тулд "Бернсийг яаралтай дуудах эрхийг дэд сайд Си Фэнд олгожээ. Н.Пелоси наймдугаар сарын 2-ны орой Тайбэйд очсон агаад 3-нд парламентэд зочилж, ерөнхийлөгч Цай Инвэнтэй уулзсан аж. Дашрамд дурдахад хатагтай Н.Пелоси айлчлалынхаа талаар "АНУ-ын бодлогод харшлахгүй" гэж мэдэгдсэн байна.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ