“Ковид-19” халдварын 446 тохиолдол нэмж батлагдсан байна

Монгол Улсын хэмжээнд сүүлийн 24 цагт “Ковид-19” халдварын 446 тохиолдол нэмж батлагдсан байна. Эдгээрийн 226 нь нийслэлд бүртгэгджээ. Түүнчлэн сүүлийн 24 цагийн байдлаар коронавируст халдвараар 1 иргэн нас баржээ. Ингэснээр Монгол Улсад бүртгэгдсэн нийт нас баралтын тохиолдлын тоо 2123 боллоо.

Сүүлийн үед коронавирусын халдварын тохиолдол нэмэгдэж буйтай холбоотойгоор салбар яамнаас маскаа зүүж, гараа угааж, халдвар хамгааллын дэглэмээ сайн баримтлахыг онцгойлон анхааруулаад байна. 

СЭТГЭГДЭЛ БИЧИХ