“Аравт-2022”-д оролцохоор Зимбабве улсын цэргийн алба хаагчид Монголд ирлээ

“Олон улсын цэргийн наадам”-ын нэг төрөл болох “Аравт-2022” олон улсын морин цэргийн уралдаанд оролцохоор Бүгд найрамдах Зимбабве улсын цэргийн алба хаагчид өнөөдөр Монгол Улсад ирлээ.

Тус улсын баг тамирчдыг “Аравт-2022” олон улсын морин цэргийн уралдаан зохион байгуулах хорооны дарга, Ерөнхий шүүгч, хурандаа Д.Цог-Эрдэнэ Зэвсэгт хүчний Сургалтын нэгдсэн төвд угтан авч, уралдааны бэлтгэл ажлын явцын талаар мэдээлэл хүргэсэн байна.

Тэрбээр  “Манай сайхан оронд тавтай морил. Монгол Улсын Зэвсэгт хүчин дэлхийн улс орнуудын Зэвсэгт хүчнүүдийн хамтын ажиллагаа, харилцан ойлголцол, итгэлцэл, нөхөрлөлийг бэхжүүлэх найрамдлын гүүр болж “Аравт” уралдааныг “Олон улсын цэргийн наадам”-ын хүрээнд 2019 онд анхлан зохион байгуулахад ажиглагчаар оролцож байсан Бүгд найрамдах Зимбабве улс энэ удаа оролцогчийн статустайгаар баг тамирчидтайгаа манай сайхан оронд хүрэлцэн ирсэнд талархал илэрхийлье” гэв.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ