Хүүхдүүддээ Хагги Вагги тоглоомын хязгаарлалт тавихад уриалжээ

Бага насны хүүхэд тань Хагги Вагги тоглоомын дүртэй чихмэл авч өгөхийг шаналгаж байгаа юм биш биз? Тэгвэл энэхүү мэлээлэлд анхаарлаа хандуулаарай. 

Сүүлийн үед бага насны хүүхдүүдийн дунд Хагги Вагги хэмээх нэртэй тоглоом алдартай болоод байгаа билээ. Жигтэй гэмээр инээмсэглэл, ярзайсан шүд, улаан уруултай энэхүү дүр нь үнэн хэрэгтээ 16-с дээш наснынханд зориулагдсан тоглоомын дүр аж. 

Алах гэж буй хүнээ тэвэрдэг Хагги Ваггигийн улаан уруул нь үнэн хэрэгтээ цусан толбо бөгөөд бага насны хүүхдүүддээ хэрцгий аллага бүхий энэхүү тоглоомын бичлэгийг үзүүлэхгүй байхыг Оросын иргэд уриалж эхэлжээ. 

Энэ нь хүүхдүүдийн сэтгэцэд сөргөөр нөлөөлж болзошгүй гэнэ. Тиймээс үзэж буй зүйлд нь хазгаарлалт тавьж, уг тоглоомын чихмэлийг худалдан авахгүй байхыг сануулсан байна. 

СЭТГЭГДЭЛ БИЧИХ