Булган аймагт болсон наадмын үеэр дөрвөн хүүхдийг дайрч, гэмтээсэн осол гарчээ

Булган аймгийн Сайхан сумын нутаг Өрмийн нуур гэх газарт энэ сарын 13,14-ны өдрүүдэд "Айраг наадам" болсон.
Наадмын үеэр буюу энэ сарын 13-ны орой 22:30 цагийн орчимд тоглолт үзэхээр найзуудаа хүлээн наадмын талбайн баруун хойд хэсэгт сууж байсан 14 настай 2, 15 настай 2, нийт 4 хүүхдийг автомашинаараа мөргөж биед нь гэмтэл учруулсан осол гарчээ.
Тухайн тээврийн хэрэгслийн жолооч, 33 настай Ү нь согтууруулах ундааны зүйл хэрэглээгүй байсан бөгөөд "харанхуйд хүүхдүүд сууж байсныг анзаараагүй" гэж урьдчилсан байдлаар мэдүүлжээ.
Иймд жолооч та бүхэн замын хөдөлгөөнд оролцохдоо Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрэм, журам, стандартыг мөрдөж, хөдөлгөөндөө дэг журамтай, соёлтой оролцох, гар утас ашиглахгүй байж анхаарал болгоомжтой байхыг анхааруулж байна.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ