УИХ-ын ээлжит бус чуулганыг энэ сарын 22-ноос хуралдуулахаар боллоо

УИХ-ын дарга Г.Занданшатар өнөөдөр Үндсэн хуулийн Хорин долдугаар зүйлийн 3 дахь хэсэг, УИХ-ын тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1.2, 19 дүгээр зүйлийн 19.1, 19.4, 19.5 дахь хэсгийг тус тус үндэслэн УИХ-ын ээлжит бус чуулганыг энэ сарын 22-26-нд товлон зарлах тухай захирамж гаргалаа.

Ээлжит бус чуулганаар Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн мэдээлэл, Үндсэн хуулийн цэцийн 2022 оны хоёрдугаар тогтоолтой холбоотой асуудал, цаг үеийн асуудлаарх мэдээлэл сонсох зэргийг хэлэлцэх юм байна.

УИХ-ын ээлжит бус чуулганы нэгдсэн хуралдааныг энэ сарын 22-ны даваа гарагийн 10.00 цагт эхлэхээр товлосон гэж УИХ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ