Баянхонгор аймагт зам тээврийн ноцтой осол гарч, ТАВАН хүн амиа алдлаа

Баянхонгор аймгийн нутаг дэвсгэрт зам тээврийн ноцтой осол гарч таван хүний эрдэнэт амь нас хохирсон харамсалтай хэрэг гарчээ. Тодруулбал, өнөөдөр /2022.08.17/ өглөө 09:00 цагт Баянхонгор аймгийн Баян-Овоо сумын нутагт Honda Civic маркийн автомашин North Benz маркийн ачааны автомашинтай мөргөлдсөн байна. Улмаар тус ослын улмаас таван хүний амь нас хохирсон аж. Тээврийн цагдаагийн албанаас мэдээллийг тодруулахад энэхүү харамсалтай осол өнөөдөр өглөө болсон нь үнэн гэлээ. Одоо тус хэргийг цагдаагийн байгууллагаас шалгаж байгаа аж.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ