Дэлхий даяар коронавирусийн халдварын тоо буурч байна

  Өнгөрсөн долоо хоногт  5,4 сая хүн коронавирусээр халдварлаж, 15 мянга гаруй хүн нас баржээ. "Өмнөх долоо хоногтой харьцуулахад халдварын тоо 24, нас барагсдын тоо зургаан хувиар цөөрлөө" гэж лхагва гарагт ДЭМБ мэдэгдлээ. Тодруулбал наймдугаар сарын 8-14-нд 5, 460,641 хүн коронавирусээр халдварлан, 15,072 нь нас баржээ. Халдварласан тохиолдол Японд хамгийн олон буюу 1,395,301 бүртгэгдсэн бол БНСУ-д 866,830, АНУ-д 679,653, Германд 271,277, Италид 193,305 илэрсэн аж. Харин АНУ-д хамгийн олон буюу 2,907 хүн нас барж, эл үзүүлэлтээр Япон (1,647), Бразил (1,495), Итали (920), Испани (573) удаалав.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ