Баруун таван аймгийн байгаль хамгаалах газруудад LC300, LC76 автомашин өглөө

Герман улсын буцалтгүй тусламжаар баруун таван аймгийн байгаль хамгаалах, тусгай хамгаалалтын газруудад 19 ширхэг "Land Cruiser" автомашин өглөө. ХБНГУ болон Монгол Улсын Засгийн газар хоорондын хамтын ажиллагааны хүрээнд Германы Сэргээн Босголтын Зээлийн банк нь Байгаль орчин аялал жуулчлалын яамтай хамтран ажиллаж байна. Хоёр байгууллага "Биологийн олон янз байдлыг хамгаалах, уур амьсгалын өөрчлөлтөд дасан зохицох" төслийг хэрэгжүүлж байгаа бөгөөд 2, 3-р үе нь 2020 оны гуравдугаар сард эхэлсэн. Уг төсөл нь Монголын Тусгай хамгаалалттай газар нутаг болон орчны бүс, экологийн холбоос нутгуудын тогтвортой, үр дүнтэй менежментийг бэхжүүлэх, нутгийн иргэдийн тогтвортой амьжиргааг дэмжих зорилготой.

Төслийн нийт санхүүжилт 32.25 сая евро бөгөөд Германы Засгийн газраас 27.5 сая Еврогийн буцалтгүй тусламжийн дэмжлэг үзүүлэх ба Монголын Засгийн газраас 4.75 сая Еврогийн хөрөнгө оруулалт хийгдэх юм. Энэхүү төсөл нь 4 үндсэн бүрэлдэхүүн хэсэгтэйгээр хэрэгжиж буй. Уг төслийн хүрээнд нийт 665680 Еврогийн үнэ бүхий 19 Ландкрузер 300, 76, 79 маркийн туулах чадвар өндөр автомашиныг төсөлд хамрагдсан Баянхонгор, Говь Алтай, Увс, Баян-Өлгий, Ховд зэрэг аймгуудын Байгаль орчин, аялал жуулчлалын газрууд, нэр бүхий 12 Улсын Тусгай хамгаалалттай газар нутгийн хамгаалалтын захиргаад мөн Хар нуур, Ховд голын сав газар, мөн Үенч, Бодонч, Булган голын сав газрын хамгаалалтын захиргаадад хүлээлгэн өгчээ. 

Image

СЭТГЭГДЭЛ БИЧИХ