Эзэнтэйгээ хамт үүрэг гүйцэтгэсэн хүлэг морьддоо хүндэтгэл үзүүлэв

“Олон улсын цэргийн наадам”-ын нэг төрөл “Аравт-2022” олон улсын морин цэргийн уралдаан Монгол Улсад наймдугаар сарын 13-18-ны өдрүүдэд амжилттай явагдаж өндөрлөлөө.

Энэхүү уралдааны хаалтын ёслолын үеэр оролцогч орны баг тамирчид эзэнтэйгээ хамт үүрэг гүйцэтгэсэн хүлэг морьдыг Зэвсэгт хүчний 232 дугаар ангийн захирагч, хурандаа Н.Мягмарцоожид хүндэтгэлтэйгээр хүлээлгэн өглөө.

"Аравт" уралдаан нь монгол морины шандас, эрмэг омголон чанар, алсын зайд эдэлгээ уналга даах чадварыг харуулахын зэрэгцээ цэргийн алба хаагчдын найрамдалт нөхөрсөг харилцааг бататгаснаараа онцлог болж чадлаа.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ