Увс, Ховд, Баян-Өлгийд энэ сарын 23-26-ны 06.00-20.00 цагт цахилгаан хязгаарлана

Дээрх өдрүүдэд Увс, Ховд, Баян-Өлгий аймгуудын хэрэглэгчдийг цахилгаан эрчим хүчээр хязгаарлах бөгөөд 1-р зэрэглэлийн хэрэглэгчдийг тус бүр 1,5 МВт ачаалалтайгаар Дөргөн УЦС-аас цахилгаан эрчим хүчээр ханган ажиллана.
Засварын ажилтай уялдуулан 2022 оны наймдугаар сарын 25-ны 06:00-20:00 цаг хүртэл 35 кВ-ын Чандмань-Уул цахилгаан дамжуулах агаарын шугамд урсгал засварын ажил хийх тул Увс аймгийн төвийн хэрэглэгчдийг цахилгаан эрчим хүчээр бүрэн хязгаарлах мэдэгдлийг Баруун Бүсийн Эрчим Хүчний Систем ТӨХК-иас гаргалаа.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ