Эрээн халдвараас шалтгаалж дахин 3 хоног хилээ хаажээ

Эрээн хотод өчигдрөөс дахин гурав хоногийн хөл хорио тогтоосон байна. Гурав  хоногийн дараа дахин шинжилгээ авч, цаашид хязгаарлалтыг дахин сунгах эсэх нь шийдэгдэнэ гэж мэдээлэв. Хил түр хугацаанд хаасантай холбоотой гаалийн хашаанд орсон чингэлгийг хэзээ, яаж гаргах нь одоогоор тодорхойгүй байна. Эрээн хотын засаг захиргаанаас хилийн төлөөлөгчөөрөө дамжуулан Монголын Замын-Үүдийн хилийн төлөөлөгчид хандаж, Эрээний хилийг наймдугаар сарын 2-14 хүртэл түр хугацаагаар хаагаад байсан. Хэдийгээр хорио тавигдаж, хязгаарлалтыг цуцалсан халдварын тархалт нэмэгдэж байгаа учраас хил хаахаас өөр аргагүй болжээ.

Хятадын талаас Эрээн хотод covid-19-ийн халдварын тархалт,  нөхцөл байдал хүндэрсэн гэж үзсэн тул ийнхүү хилийн түр хугацааны хориг тавихаар болсон байна.

Өөрөөр хэлбэл, Монголын талаас биш Хятадын зүгээс цар тахлаас болж ийм арга хэмжээ авч байгаа аж. Мөн Монголын ачаа тээвэр, импортын бараа бүтээгдэхүүн Бичигтийн боомтоор хэвийн орж ирж байгаа аж.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ