Өнөөдөр 15 цагаас допингийн шижилгээний хариуг мэдээлнэ

Ардын хувьсгалын 100, 101 жилийн ойн баяр наадам өргөн дэлгэр сайхан болж өнгөрсөн. Үндэсний их баяр наадмын тухай хуулийн шинэчилсэн найруулгаар улсын баяр наадамд дөрөв давсан бөхчүүдээс допингийн шинжилгээ авдаг болсон. Энэ хууль журмынхаа дагуу дөрөв давсан бөхчүүдээс допингийн шинжилгээ авч, Солонгост байдаг дэлхийн допингийн эсрэг агентлагийн итгэмжлэгдсэн лаборатори руу явуулсан.  Тодруулбал, БНСУ Руу 80 Сорьц Явуулсан. Үүний 16 Сорьц Нь Харваачийнх. Харин Үлдсэн Сорьц Нь Бөхчүүдийнх Байгаа. Гэтэл Одоог Хүртэл Допингийн Хариу Гараагүй Байгаад Ард Түмэн Гайхаж Байсан Юм.  Тэгвэл өнөөдөр 15 цагаас ХЗДХЯ-нд Үндэсний бөхийн салбар хорооноос допингийн шинжилгээний хариуг мэдээлэх юм байна.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ