Kоронавируст халдварын 64 тохиолдол PCR шинжилгээгээр батлагдсан байна

Улсын хэмжээнд өнгөрсөн 24 цагийн хугацаанд коронавируст халдварын 64 тохиолдол PCR шинжилгээгээр батлагдсан байна. Улаанбаатар хотод 50, Өмнөговь аймагт нийт 14 хүнээс халдвар илэрчээ.

Манай улсад Ковид-19-ийн нийт 975,795 тохиолдол бүртгэгдсэнээс 536,327 (54.9%) нь Улаанбаатар хотод байна.

Улаанбаатар хот болон 21 аймагт коронавирусийн халдвартай нь батлагдсан 1164 хүн хэвтэн эмчлүүлж байна.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ