Ойрын өдрүүдэд бороотой, зарим нутагт уулаараа нойтон цас орно

Өнөөдөр баруун, төвийн аймгийн ихэнх нутаг, говийн аймгуудын нутгийн баруун, маргааш төвийн аймгуудын нутгийн хойд хэсэг, зүүн аймгуудын нутгийн зарим газраар, нөгөөдөр төв, зүүн аймгуудын зарим нутгаар, 26, 27-нд зүүн аймгуудын нутгийн зүүн хэсгээр, 28-нд баруун, төвийн аймгуудын нутгийн зарим газар, говийн аймгуудын нутгийн баруун хэсгээр бороо, уулаараа нойтон цас орно.
Долоо хоногийн ихэнх хугацаанд салхи секундэд 5-10 м, борооны өмнө түр зуур ширүүсэж, өнөөдөр Алтайн салбар уулсаар, маргааш говь, талын нутгаар секундэд 13-15 метр хүрч ширүүсэх төлөвтэйг УЦУОШГ-аас мэдээллээ.
Агаарын температур Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Хүрэнбэлчир орчим, Идэр, Тэс, Байдраг, Туул, Тэрэлж голын хөндийгөөр шөнө 4 хэм хүйтнээс 1 градус дулаан, өдөртөө 10-15 хэм, Их нууруудын хотгор, говийн бүс нутгийн хойд хэсгээр шөнө 9-14, өдөртөө 21-26 хэм, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнө 15-20, өдөртөө 25-30, бусад нутгаар шөнө 2-7, өдөртөө 15-20 хэм дулаан байх аж.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ