НЦУГ: Оюутан, сурагчдыг болзошгүй эрсдлээс урьдчилан сэргийлэх чиглэлээр хяналт шалгалт хийж байна

Нийслэлийн цагдаагийн удирдах газраас оюутан, сурагчдыг болзошгүй эрсдлээс урьдчилан сэргийлэх чиглэлээр хяналт шалгалт хийж байна.
Тодруулбал, дүүрэг дэх цагдаагийн газар, хэлтсээс хариуцсан нутаг дэвсгэртээ үйл ажиллагаа явуулдаг их, дээд сургууль болон ерөнхий боловсролын сургууль, цэцэрлэгийн гадна орчин, хяналтын камерт хяналт шалгалт хийж, илэрсэн зөрчлийг арилгуулах ажлыг зохион байгуулан ажиллаж байна.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ