Коронавирусийн халдварын 102 тохиолдол бүртгэгджээ

Улсын хэмжээнд сүүлийн 24 цагт коронавируст халдварын 102 тохиолдол PCR шинжилгээгээр батлагджээ. Үүнээс 56 нь нийслэлд, 46 нь орон нутагт бүртгэгдсэн байна. Ингэснээр манай улсад өнөөдрийн байдлаар коронавируст халдварын батлагдсан тохиолдлын тоо 977670 боллоо.

Орон нутгийн нөхцөл байдлын тухайд, өнгөрсөн хоногт Архангайд гурав, Дархан-Уулд тав, Дорноговьд дөрөв, Орхонд хоёр, Өвөрхангайд дөрөв, Өмнөговьд 25, Төв аймагт гурван тохиолдол бүртгэгдлээ. Мөн хугацаанд 470 хүн эдгэрсэн бол Улаанбаатар хотод нэг иргэн коронавирусийн хүндрэлээр нас баржээ.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ