Ховд аймгийн Засаг даргад Э.Болормааг биш Т.Дэлгэрсайханыг нэр дэвшүүлэхийг хүсэв

МАН-ын Удирдах зөвлөл өчигдөр /2022.08.25/ хуралдаж, Ховд аймгийн Засаг даргын томилгоог хэлэлцэв. МАН-ын Удирдах зөвлөл Ховд аймгийн Засаг даргад Ерөнхий сайдын ахлах зөвлөх бөгөөд Ажлын албаны дарга Э.Болормааг нэр дэвшүүлэхийг 100 хувийн саналаар дэмжсэн байна.

Харин өнөөдөр Ховд аймгийн Засаг даргыг сонгох, аймгийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын VIII хуралдаан болж буй. Хуралдааны үеэр Ховд аймгийн Засаг даргад Ерөнхий сайдын ахлах зөвлөх бөгөөд Ажлын албаны дарга Э.Болормааг нэр дэвшүүлж буйг тус аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын төлөөлөгч Н.Ганбат  эсэргүүцэв.

Тэрбээр Ховд аймгийн Засаг даргын орлогч Т.Дэлгэрсайханыг нэр дэвшүүлэх хүсэлтэй байгаагаа уламжиллаа. Т.Дэлгэрсайхан нь 2020 оноос Ховд аймгийн Засаг даргын Нийгмийн бодлогын асуудал хариуцсан орлогч даргаар ажиллаж байна.

Аймгийн ИТХ дахь МАН-ын бүлгийн дарга М.Ганзориг нэг цагийн завсарлага авах санал гаргалаа.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ