Мансууруулах төрлийн ургамал тээвэрлэж явсныг илрүүлэн шалгаж байна

Нийслэлийн цагдаагийн удирдах газрын шөнийн эргүүлийн хэлтсийн алба хаагчид шөнийн цагаар эргүүлийн үүрэг гүйцэтгэж байна.
Энэ сарын 26-ны өдөр сэжиг бүхий Subaru forester маркийн тээврийн хэрэгслийг зогсоон шалгахад 22-23 насны гурван иргэн сэтгэцэд нөлөөлөх, мансууруулах төрлийн ургамал байж болзошгүй 2 уут нунтаг ургамлыг биедээ авч явж байжээ.
Сүхбаатар дүүрэг дэх цагдаагийн газрын нэгдүгээр хэлтэст шалгалтын ажиллагааг үргэлжлүүлж байна.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ