"Түлш хэмнэгч бортогыг айл өрхүүдэд суурилуулах ажил үргэлжилж байна"

Өвөлжилтийн бэлтгэл ажлын хүрээнд хийж гүйцэтгэж буй ажлын талаар Тавантолгой түлш компаниас мэдээлэв.
Тавантолгой түлш ХХК-ийн Хэрэглэгчдэд үйлчлэх албаны дарга Ч.Буянжаргал "Нийслэлийн хэмжээнд хамгийн их утаа ялгарч буй цэгүүдийг тогтоосон. Үүний дагуу түлш хэмнэгч бортогыг 30,000 айлд суурилуулах ажил маань наймдугаар сарын 15-нд эхэлсэн. Одоогийн байдлаар Сонгинохайрхан дүүргийн 10 дугаар хорооны 600 гаруй өрхөд энэхүү бортогыг суурилуулж байна. Түлш хэмнэгч бортого нь,
- Түлшний хэмнэлттэй
- Утааг бүрэн шатаана
- Угаарын хийн эрсдэлээс сэргийлэх давуу талтай" гэв.
Мэргэжлийн байгууллагын гаргасан судалгаагаар Хан-Уул дүүргийн Нисэх орчим, Сонгинохайрхан дүүргийн Толгойт, Баянгол дүүргийн Зурагтын баруун тал, Чингэлтэй дүүргийн Хайлааст, Таван буудал орчимд нийт 30,000 гаруй айлд түлш хэмнэгч бортогыг суурилуулж байна гэдгийг мэдээлэв.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ