Баян-Өлгий аймгийн Алтай суманд хээрийн түймэр гарчээ

Баян-Өлгий аймгийн Алтай сумын Хар нуур багийн “Чихэртэй” гэдэг газарт хээрийн түймэр гарчээ. Түймрийн дуудлага өчигдөр өдрийн 10:00 цагт ОБЕГ-т иржээ. Ингээд тус сумын Засаг даргаар ахлуулсан мэргэжлийн анги болон орон нутгийн иргэд ажиллаж, мөн өдрийн 20:50 цагт түймрийг цурамд оруулж, цурам доторхийг цэвэрлэж, бүрэн унтраахаар ажиллаж байна.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ