Яг одоо зарлагдсан сургалтын төлбөр хөнгөлөх дотоодын тэтгэлгүүд

Монгол Улсад үйл ажиллагаа явуулж буй байгууллагууд нийгмийн хариуцлагын хүрээнд сайн дурын ажлыг хийдэг билээ. Зарим байгууллага байгаль экологид ээлтэй ажил хийдэг бол зарим нь ямар нэгэн нийгмийн анги давхаргад чиглэсэн тэтгэлгүүд зарладаг. Тэгвэл хичээл сургууль эхлэхтэй зэрэгцэн оюутны тэтгэлэгт хөтөлбөрүүд зарлагджээ. Яг одоо зарлагдаж буй дотоодын тэтгэлгүүдийг танилцуулъя.
Дотоодын тэтгэлэг:
Интермед эмнэлэг сар бүр 100 мянган төгрөгийн, нийт 800 мянган төгрөгийн тэтгэлэг зарласан байна. Уг тэтгэлгийн шалгуур нь төгсөн болон төгсөхийн өмнөх ангийн оюутан байх, гол оноо 3.0-оос дээш байх, сувилагч, эх баригч, лабораторын техникч, дүрс оношилгооны техникч мэргэжлээр сурдаг байх шалгуурыг тавьжээ.
Зарлагдсан хугацаа: Есдүгээр сарын 1-27
Дэлгэрэнгүй мэдээллийг: https://www.intermed.mn/scholarship/
“Эрдэнэс Тавантолгой” ХК-иас хоёр болон түүнээс дээш дамжааны оюутнууд дунд тэтгэлгээ зарлажээ. Ингэхдээ голч дүн 3.2 ба түүнээс дээш байх, олон нийтийн сайн дурын ажилд идэвхтэй байх, бусад тэтгэлэгт хөтөлбөрүүдэд хамрагдаагүй байхыг шаардсан байна. Тэтгэлгийн хэмжээ хоёр сая төгрөг бөгөөд нийт 60 оюутанд олгоно.
Зарлагдсан хугацаа: Есдүгээр сарын 2-ноос аравдугаар сарын 7-ныг хүртэл
Дэлгэрэнгүй мэдээллийг: 976-7505-5555
“Майнинг технологи энд Экуйпмэнт” ХХК-иас “Говийн химич” тэтгэлгээ зарласан байна. Тэтгэлгээ Өмнөговь аймгийн харьяат, хими технологийн чиглэлээр сурдаг хоёр оюутанд олгох юм. Ингэхдээ хоёр болон түүнээс дээш дамжааны оюутан байх, өмнөх оны сурлагын голч дүн 2.8-аас дээш байх, өөр тэтгэлэгт хамрагдаагүй байх, олон нийтийн ажилд идэвхтэй оюутан байхыг шаарджээ.
Зарлагдсан хугацаа: Есдүгээр сарын 16-ныг хүртэл
Дэлгэрэнгүй мэдээллийг: 70533388, 99990314
Тайваний иргэн Wuni Wurta-ийн нэрэмжит тэтгэлэг зарлагджээ. Уг тэтгэлгийг МУИС-д суралцаж буй идэвхтэй, сурлага сайтай, манлайлагч, сургалтын төлбөрийн дэмжлэг шаардлагатай суралцагчдыг дэмжих, хөгжүүлэх зорилготой 500 ам.долларын тэтгэлэг юм. Ингэхдээ бакалаврын хоёр болно түүнээс дээш курсийн оюутан байх, голч оноо 3.0 байх, дэмжлэг шаардлагатай оюутан байх, сургалтын төлбөрийн 12 багц цагтай тэнцэх хэмжээний тэтгэлэгт хамрагдсан тохиолдолд давхардуулж болохгүй гэх шаардлагуудыг тавьжээ.
Зарлагдсан хугацаа: Есдүгээр сарын 16-ныг хүртэл
Дэлгэрэнгүй мэдээллийг: https://news.num.edu.mn/?p=90282
Дээрхээс гадна их дээд сургуулиуд захирлын нэрэмжит тэтгэлэгт хөтөлбөрүүдийг жил бүр зарладаг бөгөөд сурлага, хөдөлмөрөөрөө манлайлсан оюутнуудад олгодог юм. Уг тэтгэлгүүд ихэвчлэн эхний семистрийн дүн гарахын өмнө арваннэгдүгээр сард зарлагдах нь бий. Доорх тэтгэлгүүд нь одоогоор зарлагдаагүй байгаа тул өмнөх онд зарлагдаж байсан мэдээлэл, шалгуурыг линкээр холболоо.
- МУИС-ийн Захирлын нэрэмжит тэтгэлэг: https://news.num.edu.mn/?p=85802
- АШУҮИС-ийн Захирлын нэрэмжит тэтгэлэг: http://www.mnums.edu.mn/?page_id=22049
- МУБИС-ийн Захирлын нэрэмжит тэтгэлэг:
- ttps://www.facebook.com/MSUE1951/photos/a.350087918440100/2978291038953095/?type=3, https://web.msue.edu.mn/Category/Read/76e32f74-25f4-426a-8d26-e72433653c27
- ШУТИС-ийн Захирлын нэрэмжит тэтгэлэг: https://www.must.edu.mn/mn/news/7890
- ШУТИС-ийн Ректорын нэрэмжит тэтгэлэг: https://www.must.edu.mn/mn/news/5077
- ХААИС-ийн Захирлын нэрэмжит тэтгэлэг: https://muls.edu.mn/view_news.php?value_id=ZW5jb2RldXNlcmlkMTg5OA==
- Монгол Улсын Ерөнхийлөгчийн нэрэмжит тэтгэлэг
- Монгол Улсын Ерөнхий Сайдын нэрэмжит тэтгэлэг
- Зориг сан , Швейцарын хөгжлийн агентлагтай хамтарсан тэтгэлэг
- ХААН Банкны нэрэмжит “Шинэ оюутны тэтгэлэгт хөтөлбөр”
- Монголын Урлагийн Зөвлөлийн “Ирээдүйн авьяастан” сургалтын тэтгэлэгт хөтөлбөр
- “Оюу толгой” компаний боловсролын тэтгэлэгт хөтөлбөр
- “JCI” Монгол байгууллагын тэтгэлэг
- МОННИС группийн “Ирээдүйн манлайлагч” тэтгэлэгт хөтөлбөрүүд байдаг аж.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ