Д.Амарбаясгалан: МХЕГ-ын чиг үүргийг өөрчилж, төр өөрийгөө хянадаг, шалгадаг болно

Засгийн газрын хуралдаанаас гаргасан шийдвэрийн талаар Засгийн газрын хэрэг эрхлэх газрын дарга Д.Амарбаясгалан мэдээлэл өглөө.

Тэрбээр "Төрийн олон давхар бүтцийг ойлгомжтой, хялбаршуулах бодлогыг барьж байгаа. Энэ бодлогынхоо хүрээнд Ерөнхий сайдын чиглэл болгож байгаагаар ирэх оны нэгдүгээр сарын 1-нээс Монгол Улсын мэргэжлийн хяналтын ерөнхий газрын чиг үүргийг өөрчилнө. Нэг ёсондоо мэргэжлийн хяналтын байгууллагаас хийдэг хяналтыг яамууд өөрсдөө хийдэг болно. Тухайлбал, Эрүүл мэндийн эмчилгээ, үйлчилгээтэй холбоотой хяналт шалгалт, Хүнсний аюулгүй байдалтай холбоотой асуудал, үйлчилгээний газруудын эрүүл ахуйтай холбоотой холбоотой асуудлыг мэргэжлийн яамууд нь өөрсдөө хариуцан хийнэ.

Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын нэр, зорилгыг өөрчилж, төр өөрөө өөрийгөө хянадаг, хяналт шалгалтаа хийдэг байгууллага болно гэсэн зорилгыг тавьж байна. Тэгээд Мэргэжлийн хяналтын байгууллагыг 2023 оны төсвийг өргөн барихдаа өөрчлөн байгуулах саналаа УИХ-д өргөн барина. Нэг ёсондоо ЗГХЭГ Ерөнхий сайдын Үндсэн хуулиар хүлээсэн үүргийн дагуу хуулийн хэрэгжилтэд хяналт тавьдаг байгууллага болон өөрчлөгдөнө гэсэн үг" хэмээв.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ