Айл өрх, сургууль, цэцэрлэгийн халаалт энэ сарын 15-наас эхэлнэ

Нийслэлийн удирдах ажилтны шуурхай зөвлөгөөн өнөөдөр болж, иргэдээс ирүүлсэн өргөдөл, санал гомдол дээр үндэслэн асуудлуудыг эрэмбэлж, хэлэлцэн үүрэг даалгавар өглөө.

Эндээс онцолбол, хүйтэн сэрүүний улирал эхэлж орон сууцны халаалт, дулаан, халуун ус тасалдал байгааг онцлон мэргэжлийн байгууллагууд энэ чиглэлд анхаарлаа хандуулах нь зүйтэй гэж үзлээ.

Мөн өвөлжилтийн бэлтгэл ажлыг хангах хүрээнд инженерийн шугам сүлжээний ажлуудаа төлөвлөсөн график хугацаанд чанартай дуусгах, есдүгээр сарын 15-наас эхлэн айл өрх, сургууль, цэцэрлэгийн халаалт өгөх үүрэг чиглэл өглөө.


СЭТГЭГДЭЛ БИЧИХ