Олон улсын олимпиадаас медаль авсан залуучуудыг 3-10 сая төгрөгөөр шагналаа.

Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх сурагчид болон багш нарт сурлага, хөдөлмөрийн өндөр амжилт, сайн сайхан бүхнийг хүсэн ерөөв. Олон улсын математикийн олимпиад 07 дугаар сарын 06-16-ны өдрүүдэд Норвег Улсын Осло хотод, Биологийн олимпиад 07 дугаар сарын 10-18-ны өдрүүдэд Армени Улсын Ереван хотод, Химийн олимпиад 07 дугаар сарын 10-18-нд БНХАУ-ын Тяньжин хотод, Физикийн олимпиад Швейцар Улсын Цюрих хотод 08 дугаар сарын 07-15-ны өдрүүдэд, Олон улсын мэдээлэл зүйн 34 дүгээр олимпиад Индонез Улсын Ёогякарта хотноо 08 дугаар сарын 07-15-ны өдрүүдэд болж, Монгол Улсаас 23 сурагч, 13 дасгалжуулагч багш оролцсон юм. Математикийн олимпиадад 6 сурагч оролцон мөнгөн медаль-2, хүрэл медаль-3, тусгай байр-1, химийн олимпиадад 4 сурагч оролцон мөнгөн медаль-2, хүрэл медаль-2, мэдээлэл зүйн олимпиадад 4 сурагч оролцон хүрэл медаль-2, физикийн олимпиадад 5 сурагч оролцон мөнгөн медаль-1, хүрэл медаль-3, биологийн олимпиадад 4 сурагч оролцон мөнгөн медаль-2, хүрэл медаль-2, нийт 5 сурагч мөнгөн медаль, 12 сурагч хүрэл медаль авч, 2 сурагч тусгай байр эзэлжээ. Монгол Улсын Ерөнхийлөгч монгол хүний оюун ухааны үнэлэмжийг дээшлүүлж, олон улсын түвшинд шинжлэх ухааны мэдлэгээр өрсөлдөх чадварыг хөхиүлэн дэмжиж, олон улсын олимпиадад сурагчдыг оролцох нөхцөлийг бүрдүүлэх, урамшуулахаар 2021 оны 08 дугаар сарын 27-ны өдөр Засгийн газарт чиглэл өгөх тухай зарлиг буулгасан юм
СЭТГЭГДЭЛ БИЧИХ