Коронавируст халдварын тохиолдол 43-аар нэмэгдэж, хяналтад байгаа хүний тоо 2,026 болов

Улсын хэмжээнд өнгөрсөн хоногт хийсэн КОВИД-19-ийн халдварыг илрүүлэх PCR шинжилгээгээр 43 тохиолдол батлагджээ.

Үүнээс

  • 19 нь Улаанбаатарт
  • 24 нь орон нутагт бүртгэгдсэн байна. Ингэснээр нийт бүртгэгдсэн халдварын тоо 980,520 болов.
    зураг
     

Орон нутагт бүртгэгдсэн халдварын тухайд, Архангай, Баянхонгор, Увс, Ховд, Төв аймагт тус бүр нэг, Дархан-Уулд хоёр, Дорноговьд дөрөв, Өмнөговьд 13 тохиолдол илэрсэн байна.

Мөн сүүлийн 24 цагийн хугацаанд 199 хүн эдгэрсэн бол одоогоор 2,026 хүн хяналтад байна.

зураг
 

СЭТГЭГДЭЛ БИЧИХ