Д .Мөнх-Эрдэнэ: Хүүхдийн паркийн 10.2 га газарт ногоон байгууламж байгуулна

Нийслэлийн засаг дарга өчигдөр болсон НИТХ-ын үеэр хүүхдийн паркийг нийслэлийн мэдэлд оруулан тохижуулах санал гаргаж хурлаар дэмжигджээ. Хүүхдийн паркийн тохижилтын ажил эрчимтэй явагдах боломж бүрдсэн ба тус ажлын талаар Нийслэлийн Засаг Даргын ахлах зөвлөх Д.Мөнх-Эрдэнэ, Үндэсний соёл амралтын хүрээлэнгийн гүйцэтгэх захирал Н.Мэндбаяр нар дэлгэрэнгүй мэдээлэл өглөө.

Нийслэлийн Засаг Даргын ахлах зөвлөх Д.Мөнх-Эрдэнэ:

"Үндэсний соёл амралтын хүрээлэнг тохижуулах тус ажлыг эрчимжүүлэх хүрээнд 10.2 га газар дээр хүүхэд залуучуудад зориулсан цэцэрлэгт хүрээлэн ногоон байгууламж байгуулж тохижуулах шийдвэр гарсан. 2015 оноос эхлээд хөрөнгө оруулагчийн зүгээс нийслэлийн төсөвт жил болгон 698 сая төгрөг төвлөрүүлсэн. Энэ мөнгө 2015, 2016 онл төвлөрч 2017 оноос олимпийн гүүрний бүтээн байгуулалттай уялдуулан зогссон. Харин энэ жилээс эхлэн нийслэлийн засагт төвлөрүүлэх мөнгийг 800 сая болгон нэмэгдүүлсэн.

Паркийн бүтээн байгуулалтын ажил өргөжиж үйл ажиллагаа нь жигдэрсний дараа борлуулалтын орлогоос хамаарч нэмэлт орлогын нийслэлийн төсөвт төвлөрүүлэхээр зорьж байна. Тус ажлын хүрээнд шугам хоолой, шинэчлэлийн ажил хийгдэж байна" гэв.

"Үндэсний соёл амралтын хүрээлэн одоогоор 23 тоглоомтой үлй ажиллагаагаа явуулж байна. Сүүлийн үед цаг агаарын эрс тэрс уур амьсгалтай холбоотойгоор гадна талбайд байрлах тоглоомуудын элэгдэл их бий болсон. Нийслэлийн зүгээс авч хэрэгжүүлж байгаа ажил нь цаашид бид санхүүгийн бие даасан болж жил болгон тоглоом шинэчилнэ. 17 жилийн хугацаанд маш олон удаа парк дээр ороэ сууц барих гэх мэт буруу ойлголтууд их байсан"

СЭТГЭГДЭЛ БИЧИХ