Б.Болорыг Ж.Соронзонгийн оронд томилохоор болжээ

БШУ-ы сайдын тушаал өчигдөр буюу есдүгээр сарын 7-ны өдөр гарч, МОХС /Монгол, Оросын хамтарсан гуравдугаар сургууль/-ийн захирал Ж.Соронзонг чөлөөлсөн.  Түүнд тушаалыг танилцуулж, сонсох ажиллагаа хийгээгүй байгаа юм. 
 Тэгвэл, Ж.Соронзонгийн оронд Сангийн сайд асан Б.Болорыг томилохоор болжээ. Түүний нэр эл албан тушаалд сар орчим хугацааны өмнө яригдаж эхэлсэн юм.  
УИХ-ын гишүүн, Гадаад харилцааны дэд сайд, Сангийн сайд асан Б.Болор эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашигласан үндэслэлээр буруутгагдаж, нийтийн албанд дөрвөн жил ажиллах эрхээ хасуулан 13 саяар торгуулсан.  
Улс төрөөс яваад чамгүй удаж буй тэрбээр, Монгол Оросын хамтарсан гуравдугаар сургуульд багшилж даруухан амьдрах болсон билээ. Тус сургуулийн 3, 5, 10, 11 дүгээр ангид эдийн засаг, тооны хичээл зааж буй.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ