Уналт таталтыг эмийг хүүхдэд 100 хувь, насанд хүрэгчдэд 79 хувь хөнгөлнө

Уналт таталт, саа саажилттай хүүхдүүдийн эцэг эх, асран хамгаалагч нараас өнгөрсөн зургаадугаар сард Монгол Улсын Засгийн газарт хүсэлт ирүүлсэн. Хүсэлтийн дагуу ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ шийдвэрлэх үүрэг өгснөөр уналт, таталтын эмийн 100 хувь хөнгөлөхийн зэрэгцээ эмчилгээг нэвтрүүлж эхэллээ. Түүнчлэн уналт, таталтын эмийг хүртээмжийг нэмэгдүүлэх зорилгоор нэр төрлийг олон болгожээ.
Мөн мэдрэлийн ёзоор тайрах хагалгааг Монголд нэвтрүүлж, хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүдийг жилд нэг удаа төрөлжсөн нарийн мэргэжлийн эмийн цогц үзлэгт хамруулж эхэллээ.
Эдгээр арга хэмжээ цаашид тууштай, тогтмол хэрэгжинэ.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ