Гэрээсээ гараад сураггүй алга болсон 47 настай эрэгтэйг эрэн хайж байна

Дуудлагын дагуу тус аймгийн Онцгой байдлын газрын Айраг сум дахь Гал түймэр унтраах, аврах 23 дугаар анги, тус сум дахь Цагдаагийн тасгийн алба хаагчид болон сумын Засаг даргын Тамгын газрын ажилтнууд, ар гэрийнхний хамт 47 настай сэтгэцийн эмгэгтэй эрэгтэйг эрэн хайх ажлыг эхлүүлжээ.
Эрлийг нэгдүгээр сарын 25-ны 09:48 цагаас мөн өдрийн 18:26 цаг хүртэл тус сумын Олон-Овоо багийн Тарималын-Овоо, Баян-Уул гэдэг газарт 15-20 км-ын тойрогт явуулсан боловч үр дүнд хүрээгүй. Нэгдүгээр сарын 26-ны 10:00 цагт эрэн хайх ажиллагааг эхлүүлэхээр боллоо хэмээн ОБЕГ-аас мэдээлэв.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ