"Худгаас усаа ЗЭЭЛЭЭР авч байна, хувьцааны ногдол ашгаа тараа"

Цагаан сараас өмнө “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн 1072 хувьцааны ногдол ашгаа авах хүсэлтэй байгаагаа илэрхийлж, иргэдийн төлөөлөл хэвлэлийн бага хурал хийлээ. /2023.01.27/
Тэд "Өнгөрсөн оны арванхоёрдугаар сараас хувьцааны ногдол ашиг олгохыг шаардсан. Өгөхөөр судалж байна гэсэн л хариу ирсэн боловч албан ёсны шийдвэр гаргахгүй байна. Тиймээс иргэдийн зүгээс өдөр бүр ногдол ашиг тараахыг шаардаж байна. Цагаан сарын өмнө ногдол ашгийн тодорхой хувийг олгохыг шаардаж байна. Иргэдийнхээ амьжиргааг нэмж, ногдол ашгаа олго.
Үндсэн хуульд зааснаар улсын эрдэнэс баялгийг иргэн бүрт хүртээнэ гэж заасан байдаг. Ногдол ашигтай холбоотой дахин хууль санаачлах шаардлагагүй гэж бид үзэж байна. Одоо энэ хуулийг хэрэгжүүлэх хэрэгтэй байна.
Иргэд үнэхээр хүнд, хэцүү амьдралыг туулж байна. Ковидын улмаас иргэдийн амьдрал доройтсон.
Ногдол ашиг тарааснаар барааны үнэ өсөхгүй. Бид ногдол ашгаа авч байсан бол хавдрын эмнэлэг хавдартай хүмүүсээр дүүрэх биш, гадаадын номер нэг эмнэлэгт мөнгөө төлөөд үзүүлэх байлаа. Хүүхдүүд ч гадаадын сургуульд мөнгөө төлөөд сурч байх. Иргэд талхаа хувааж авч байна гэдэг байсан. Тэгвэл өнөөдөр гэр хорооллын иргэд худгаас усаа зээлээр авдаг болсон байна. Иргэдийнхээ өр зээлээс нурууг нь хөнгөлөөд өг.
Мөн нас барсан иргэдийн ногдол ашгийг үр хүүхдэд нь өвлүүл" гэлээ.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ