Ж.Байденг Д.Трамп буруушаав

АНУ-ын ерөнхийлөгч асан Д.Трамп одоогийн төрийн тэргүүн Ж.Байденг сул дорой, чадваргүй байдлаараа хүн төрөлхтөнг дэлхийн гуравдугаар дайны ирмэгт хүргэсэн гэж буруутгаж, Бүгд найрамдах намынханд хандан хэлсэн үгэндээ энэ тухай мэдэгдсэн бичлэгийг YouTube-д байрлуулжээ. "Жо Байден сул дорой, чадваргүйгээсээ болж, биднийг дэлхийн гуравдугаар дайны ирмэгт аваачлаа. Хэрэв хэн нэгэн мэдэхгүй байвал бид дэлхийн гуравдугаар дайны ирмэг дээр тулаад оччихсон шүү. Би ерөнхийлөгч байсан бол ОХУ, Украины хооронд мөргөлдөөн үүсэхгүй байсан" гэж экс ерөнхийлөгч мэдэгдсэн аж. Түүнчлэн төрийн тэргүүнээр дахин сонговол "Хүчээр амар амгаланг тогтооно" хэмээн амлав.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ