Ж.Сүхбаатар: Автобусанд сууж, жолооч нартай уулзаж байгаа

Түгжрэлийн голомт болох Зайсан, Яармаг, Дөлгөөннуур гэх мэт газрууд байна. Тиймээс хамгийн түрүүнд нийтийн тээврийн сүлжээг хэвийн болгосны дараа түгжрэлийн эсрэг хууль зүйн орчноо бүрдүүлэх шаардлагатай байна. Шинэ тойрог замын төслийн асуудлыг ярьж байгаа. Зам дээр нүхэн гарцаас авхуулаад энэ жил томоохон ажлуудыг хийж байна. Замын хөдөлгөөний ухаалаг зохицуулалтын системийг угсарч дууссан. Замын нэгдүгээр эгнээний асуудал олны шүүмжлэл дагуулсан ч цагдаагийн хяналтыг бууруулахаар дүрэм зөрчдөг байдал нь эргэн нэмэгдсэн. Үндэсний хороо дараа нь иргэдийн ухамсрыг дээшлүүлэх, нөлөөлөх контентуудыг хийнэ. Би Канадад нэг хэсэг амьдрахдаа бүтэн жил автобусаар явсан. Тэр гадаадаа больё гэхэд би Улаанбаатар хотод УИХ-ын гишүүн болохоосоо өмнө Чингэлтэй дүүрэгт "Bluebus" манай компанийн автобусаар явж байсан.
УИХ-д сонгогдож гарч ирээд хамгийн анх Нийтийн тээврийн газрын даргатай уулзаж "Ажлаа автобусны буудлаас эхэлнэ" гэж хэлж байсан. Манай ээж нийтийн тээврийн удирдах газар насаараа ажилласан хүн. Би хүүхэд байхдаа автобусны жолооч нарын дунд өссөн. Автобусны амьдралыг мэддэг учраас хамгийн түрүүнд "Нийтийн тээврийн асуудал номер нэг асуудал юм байна" гэсэн. Тэгэхэд маш олон хүн буруу харж байна гэж байсан. Нийтийн тээврийн үйлчилгээний асуудалд хамгийн их санаа зовж байгаа хүн нь би. Автобусанд сууж, жолооч нартай уулзаж байгаа" гэлээ.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ