Нийслэлийн Засаг дарга Д.Сумъяабазар спортын гэмтлийн улмаас яаралтай мэс засалд орсон байна

Хотын дарга Д.Сумъяабазар халтирч унасны улмаас яаралтай хагалгаанд оржээ гэх мэдээлэл цахим орчинд гараад буй.
Тэгвэл үүнтэй холбоотойгоор НЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсийн дарга Г.Хонгорзул “Улаанбаатар хотын Захирагч бөгөөд Нийслэлийн Засаг дарга Д.Сумъяабазар спортын бэртэл, гэмтлийн улмаас яаралтай заалтаар 2023 оны 2 дугаар сарын 1-нд мэс засалд орсон.
Иймд хувь хүний эрүүл мэндийн байдлыг хүндэтгэн үзэж, буруу ташаа мэдээлэл түгээхгүй байхыг хүсье” хэмээн залруулга гаргажээ.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ